horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Нямбаатарын үеийн Нийслэлийн төсвийн зарцуулалтыг хянах сонсгол болно

post-img

Төсвийн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Уг сонсголоор “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал’’-ыг хэлэлцэх юм. Уг хугацаанд Улаанбаатар хотын засаг даргаар Х.Нямбаатар ажиллаж байсан бөгөөд түүний захиран зарцуулсан төсөвт ажлууд хуулийн дагуу хэрэгжсэн эсэхийг нягтална гэсэн үг.

Улаанбаатар хотын төсвийн захиран зарцуулалтад анхаарах хүсэлтэй иргэн бүрт дээрх сонсгол нээлттэй бөгөөд бүртгэлийг ирэх сарын 10-ны өдрийг хүртэл өрнүүлэх гэнэ.

Гэхдээ зохион байгуулах танхимын багтаамжаас шалтгаалж оролцогчийн тоог хязгаарлах тул аль болох эрт бүртгүүлэхийг зохион байгуулагчид сануулжээ.

  

0/1000