horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Номин, М-Март, Миний дэлгүүрийн салбаруудад нөөцийн мах борлуулж байна

post-img

Өчигдрөөс  нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:00–18:00 цагийн хооронд зохион байгуулах бослон.

 Чойбалсан групп ХХК, Багануур Мах Маркет ХХК, Агро нэгтгэл трэйд ХХК-иуд нийт 3746.2 кг хонины мах, 8822 кг үхрийн мах нийлүүлж, нийт 12.5 тонн махыг иргэдэд борлуулсан байна. Ингэснээр өргөтгөсөн худалдаа зохион байгуулсан хоёр өдрийн хугацаанд нийт 26 тонн мах борлуулжээ.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлж буй гэрээт аж ахуйн нэгжүүдийн хүсэлтэд үндэслэн сүлжээ дэлгүүрүүдэд хүргэх бэлтгэл, түгээлтийн бэлэн байдлыг хангах зорилгоор нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан худалдаалж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Номин, М-Март, Миний дэлгүүр сүлжээний нийт 81 салбарт нөөцийн мах бүрэн хүргэгдсэн бөгөөд борлуулалт цаашид хэвийн үргэлжилнэ.

0/1000