horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Цэрэг амиа алдсан 339-р ангийн удирлагуудыг ажлаас нь чөлөөлж болзошгүй

post-img

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339-р ангид 2025 оны намар цэрэгт татагдсан 19 настай цэрэг бусдад зодуулж амиа алдсан байж болзошгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тэгвэл 339-р ангийн Штабын дарга, дэд хурандаа Б.Энхбаярын зүгээс уг асуудалтай холбогдуулан мэдээлэл өгөхдөө “Ажлын цаг дууссан байсан. Энэ асуудлыг Баянхонгор аймгийн цагдаагийн газар шалгаж байна” гэлээ.

Харин Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагаас 5-р сарын 19 ний 19:30 цагт эмнэлгийн байгууллагаас “Яаралтай тусламжийн тасагт ухаангүй хүн ирээд нас барсан” гэх мэдээлэл ирсэн гэсэн юм. Ийнхүү 19 настай цэрэг амиа алдсан асуудлаар ЗХЖШ-аас “Баянхонгор аймаг дахь 339-р ангид цэрэг амиа алдсан нь гадны нөлөөгүй, эрүүл мэндийн шалтгаанаар амиа алдсан байж болзошгүй” гэж мэдээллээ.

Тэгвэл Батлан хамгаалах салбарын сайд Д.Батлут хэлэхдээ “Батлан хамгаалахын сайдын хувьд, мөн үр хүүхдээ өсгөж буй эцэг хүний хувиар та бүхэнтэй яг ижилхэн эмгэнэж байна.

Зэвсэгт хүчний 339-р ангид алба хаах хугацаандаа амь насаа алдсан 19 настай хүүгийн эцэг эх, гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаа, прокурорын байгууллага явуулж байна. Болсон үйл явдлыг нуун дарагдуулах, асуудлаас зугтах гэсэн ямар ч оролдлогыг миний бие салбарын сайдын хувиар огт зөвшөөрөхгүй, бүх талаар хамтарч ажиллана. Одоогоор ЗХЖШ-аас албаны шалгалт явуулахаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдон шуурхай ажиллаж байна. Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй тухайн ангийн удирдлагуудыг шалгалтын үр дүнд үндэслэж ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээг шуурхай авч ажиллахыг үүрэг болгосон” гэлээ. 

0/1000