horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийг гацаахгүй байх хууль батлагдлаа

post-img

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газраас өргөн барьсан “Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх“ хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Улмаар санал хураалтад оролцсон гишүүдийн 69.5 хувь нь дэмжсэн тул тус хуулийн төслийг эцэслэн баталсан юм.

Хагас сарын өмнө гадаад зээллэгийн ашиглалтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ дэмжилгүй унагааж байсан түүх бий. Гэхдээ тухайн үед уг хуулийн төсөлд Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэр, Сэлбэ дэд төв зэрэг 3 төслийн санхүүжилтын зардлыг төсвийн алдагдалд оруулж тооцохгүй байх зохицуулалт бүхий хуулийн төсөл байсан юм.

Дээрх төслүүдийг хэрэгжүүлэх зээлийн мөнгө Монгол улсад шилжин орж ирсэн ч авч ашиглах эрх үүсэхгүй байсан билээ.

Аль аль төслүүдийн зээлийн эх үүсвэр ороод ирчихсэн, Монгол улс зээлийн хүүг төлөөд явж байгаа боловч ашиглавал төсвийн зардал хэтрэх эрсдэлтэй учраас нэг ёсондоо түгжчихсэн байсан гэсэн үг. Харин Н.Учралын засгийн газар ахин гадаад зээллэгийн ашиглалтыг сайжруулах төслийг өргөн барихдаа Сэлбэ дэд төвийг хасаж, Эрдэнэбүрэнгийн УЦС, Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтууд үргэлжлэх нөхцөл бүрдэж байна. Уг хууль батлагдсанаар газрын тосны үйлдвэр 2028 онд ашиглалтад орох боломжтой болно хэмээн тооцоолж байгаа юм.

0/1000