horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Л.Баяржаргалыг суллаж, гадуур шалгахаар шийджээ

post-img

Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргал цагдан хорих 461 ангид саатуулагдаад байгаа билээ. Саатуулагдаж байх хугацаандаа эсэргүүцлээ илэрхийлж тэмцлийн хурц хэлбэрийг сонгож олон хоног өлсгөлөн зарласантай холбоотойгоор түүний биеийн байдлаас үүдэж гадуур байцаах хүсэлтийг Л.Баяржаргалын ар гэрийнхнээс гаргаад байсан юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр шүүх хурал болж гарсан шийдвэрийг өмнөөлөгч Д.Гансүх танилцууллаа.

Шүүх хуралдаанаас сэтгүүлч Л.Баяржаргалыг суллах шийдвэр гаргасан. Түүнийг цагдан хорих үндэслэл арилсан, мөн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, авсан таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү өөрчлөх нь зүйтэй гэж үзжээ.

0/1000