АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар төсөл хэрэгжүүлэгч талууд уулзлаа.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлогч Чандра Мохан Ароротой уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар:
- АХБ-ны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилт;
- Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сум, Хэнтий аймгийн Дадал суманд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц;
- “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор дахь “Дижитал музей”-н төсөл;
- 12 аймгийн 17 аялал жуулчлалын бүсэд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

