horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

АН-ын бүлэг Д.Батлутыг огцруулах шаардлага гаргана

post-img

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр цэрэг амиа алдсан асуудлын талаар мэдээлэл сонсжээ. Цэргийн ангидаа амиа алдсан цэргийн тоо 45, алба хааж байхдаа эрүүл мэндээрээ нөхөж баршгүйгээр хохирсон цэргүүдийн тоо 144 байгаа нь салбарын сайдын хариуцлага үүрэх асуудал мөн гэдэгт сөрөг хүчний гишүүд санал нэгдсэн байна.

Тиймээс АН-ын бүлгийн зүгээс Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах шаардлага гаргаж Ерөнхий сайдад хүргүүлэх гэнэ. Цэргийн ангиудад алба хааж байгаа залууст эрүү шүүлтээс ангид байх боломж бололцоо байхгүй учраас цаашид энэ чиглэлд үндэсний бодлого боловсруулж ажиллах шаардлагатай гэдэг байр суурьтай байгаагаа УИХ дахь АН-ын бүлгээс мэдэгдлээ.

0/1000