Засгийн газраас нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийнх нь ногдол ашгийг нөхөж олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл 6-р сарын 1-нээс буюу ирэх даваа гарагт 1072 хувьцааны ногдол ашгийг нас барсан иргэдийн ар гэрийнхэнд өвлүүлж эхлэх юм.
Ногдол ашиг өвлүүлэхэд 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс хойш хугацаанд нас барсан иргэдийн ар гэрийнхэн хамаарна.
Харин 2023 оны 12-р сарын 31-ний өдрөөс хойш төрөөд, нас барсан иргэдэд хамаарахгүй юм. Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болон хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгчид уг хувьцаа, түүний ногдол ашгийг хүлээн авах юм.
Тэгвэл ногдол ашгийг өвлөхийн тулд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зааварчилгаатай танилцна уу.
1-рт Хууль ёсны өвлөгч та 158989 тусгай дугаарт нас барсан гэр бүлийн гишүүнийхээ регистрийн дугаарыг кирилл, том үсгээр бичиж илгээснээр өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй хувьцааны тоо хэмжээний мэдээлэл таны утсанд мессежээр ирнэ.
2-рт: Өвлүүлэх баримт бичгийн гол нотлох баримт болох Сум, хорооны Засаг даргаас дараах баримтуудыг гаргуулж авна.
Үүнд:
- Өвлүүлэгчийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт (нас барсны гэрчилгээтэй байна);
- Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар (уг дэвтэр байхгүй тохиолдолд Засаг даргын гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажсан тодорхойлолт);
- Өөр өвлөгч өвлөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг өвлөгч Улсын бүртгэлийн байгууллага дээр иргэний бичиг баримттай заавал биечлэн очиж авсан байна
3-рт: Өвлөх эрхийн гэрчилгээг нотариатаас авах
- Хууль ёсны өвлөгч та өв нээгдсэн газрын нотариатад 1 дүгээр алхамд дурдсан баримтуудыг бүрдүүлэн (хүүхэд нь өвлөх тохиолдолд төрсний бүртгэлийн лавлагаа) хандана.
- Хуульд заасан холбогдох баримт бичиг бүрдсэн нөхцөлд нотариатч танд “Өвлөх эрхийн гэрчилгээ” бичиж өгнө. Мэдээллийг “Нотариатын цахим систем”-д байршуулж, хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг шилжүүлэхээр мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү цахимаар илгээнэ.
- Нотариатын цахим системд өвлүүлэгчийн нэр дээр бүртгэлтэй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийн болон бусад шаардлагатай мэдээлэл орно.
4-рт: Үнэт цаасны данстай эсэхээ шалгах, данс нээх,
Хууль ёсны өвлөгч нь үнэт цаасны данстай байх шаардлагатай бөгөөд данстай эсэхээ E-Mongolia системээр дамжуулан шалгана. Хэрвээ өвлөгч этгээд нь дансгүй бол E-Mongolia системээр дамжуулан брокерын компанид үнэт цаасны данс нээлгэнэ.
5-рт: Ногдол ашиг авах
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь үнэт цаасаар гэрчлэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны дансанд бүртгэж баталгаажуулна.
Өвлөгч хүсвэл брокерийн компанидаа хандан ногдол ашгийн мөнгийг өөрийн үнэт цаасны данснаас өөрийн арилжааны банкны данс руу шилжүүлэн авснаар өвлүүлэх үйл ажиллагаа дуусгавар болно.




2026-05-26 06:34:30
2015 онд ээж маань бурхан болсон тэгээд РД мсж явуулахаар хувьцаа 0 байна гэх юм
2026-05-26 05:57:51
2021 оны хүний хувьцаа байгүй гээд байна хаанаас шалгах бэ
2026-05-26 01:45:35
Нас барсан