УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар нарын 10 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон дагалдах 17 хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Тус хуулийн төсөл нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн агентлагуудын салбар нэгжийн удирдлагыг орон нутгийн удирдлагууд томилдог байх эрх зүйн зохицуулалт бий болгох зорилготой хууль юм.
Гэхдээ уг хуулийн төсөл зарим салбарт хэрэгжих шаардлагатай босоо тогтолцоонд нийцэхгүй гэдэг байр суурийг эрх баригч намын бүлэг гаргасан байна.


