horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

37-р сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна

post-img

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 37 дугаар сургуульд усан бассейнтай спорт заал барьж байна. Уг ажил 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй уг заал тэнхлэгээрээ 18 х 36 ам метр, зоорьгүй, хоёр давхар. Бассейны барилга нь тэнхлэгээрээ 24 x 12 ам метр хэмжээтэй, зоорьтой, хоёр давхар. Олон улсын стандартад нийцсэн усан бассейн, спорт заал болон багш, ажилчдын өрөө, эрэгтэй, эмэгтэй хүний хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, техникийн зориулалтын өрөөнүүдийг иж бүрнээр нь төлөвлөсөн байна.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна фасадыг тавьж, дээвэрлэж дуусаад, одоо дотор заслын ажил үргэлжилж байна.

0/1000