horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын II уралдаан болно

post-img

Монгол ардын уртын дууны өв соёлыг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих, орон нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын уралдааныг “Сэрүүн сайхан хангай” НҮТББ- аас санаачлан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 дахь удаагаа зохион байгуулах юм.

“Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын II уралдаан 2026 оны 6 дугаар сарын 6-7-нд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд болох бөгөөд уралдааны бүртгэл 2026 оны 5 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Уралдаанд оролцогчдод зориулан Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Жаргалант сум хүртэл автобусаар үйлчлэх бөгөөд оролцогчдыг байр, хоол, унаагаар ханган ажиллах юм.

Мөн тус наадмын хүрээнд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор:

✓ Дээлтэй Монгол өдөрлөг

✓ 1200 хүүхдийн жигдэрсэн үндэсний бүжиг

✓ Сарлагийн уралдаан

✓ Хурдан морины уралдаан

✓ Үндэсний бөхийн барилдаан

✓ Гар урлал, өв соёлын үзэсгэлэн зэрэг үндэсний өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

“СЭРҮҮН САЙХАН ХАНГАЙ” улсын уралдаан нь Монголын уртын дууны өв соёлыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах, орон нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээ болдгоороо онцлог юм.

0/1000