Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Мэндсайхан: Өвөл эхлэнгүүт Дархан, Эрдэнэтийг 30 хоног нүүрсээр хангах ямар ч боломжгүй болоод байна
- 2026/05/26

- -6 цаг -51 минутын өмнө

- 8 мин уншина

Шарын голын уурхай зогсвол Дархан, Эрдэнэтийн ДЦС нүүрсгүй болно. Станц нүүрсгүй болбол Дархан, Эрдэнэтийн айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бүгд цахилгаан, дулаангүй болно. Зун дуусаж, өвөл болоход ийм аюул нүүрлэж мэдэхээр болжээ. Энэ талаар “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мэндсайхантай ярилцлаа.

-Танайх нүүрс нийлүүлдэг ДЦС-уудаасаа хэдэн төгрөгийн авлагатай вэ?

-Эрдэнэт, Дарханы ДЦС нийлээд, манайд төлөх хугацаа хэтэрсэн өр 15.4 тэрбум төгрөг байна. Өмнөх жилүүдэд Эрдэнэт, Дарханы ДЦС, Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын шилжих өр нийлээд 3 тэрбумд багтдаг байсан. 2024 оны төгсгөл, 2025 онд шилжих өр нэмэгдсээр байгаад өнөөдөр 21.5 тэрбумд хүрчихээд байна.

-Танай уурхай саяхан 14 хоног зогссон. Одоо нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Одоо манайд түлш нийлүүлэх станц олдохгүй болох нь. Өрөө төлөхгүй байгаа учраас. Сэлбэг нийлүүлэх компани бас олдохгүй боллоо. Эсрэгээрээ төрийн дарамтад орлоо. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын өртэй. “Данс хаана, алданги тавина” гээд дарамтлаад байдаг. Ажилчдын нийгмийн хангамж хүндрээд байдаг.

Асуудал юундаа байна гэхээр тухайн үед Эрчим хүчний зохицуулах хороо дулаан, цахилгааны үнийг нэмнэ гэсэн ч Засгийн газар үнэ нэмэхгүй гэсэн тогтоол гаргаад, дулааны үнийг нэмжээгүй. Үүнтэй холбоотойгоор манай нүүрсний үнийг буцааж 3000 төгрөгөөр буулгасан. Цахилгааны үнэ өртөгтөө дөхсөн, дулааны үнэ маш доогуур. Үүнээс хамаарч, ДЦС-ууд зардлаа нөхөж дийлэхгүй байна гэж ярьдаг. “Диспетчерийн үндэсний төвөөс орж ирсэн орлогоороо цалингаа тавиад, үндсэндээ цаашаа явахгүй байна. Нүүрсний өрөө төлж чадахгүй байна” гэдэг.

Бид зардлаа дийлэхээ байж, арга ядаад, 2026 оны 4-р сарын дундуур 14 хоног зогссон. Тэр үед нэлээд хүндэрсэн. Эрдэнэт дээр нэлээд асуудал гарсан. Халаалтын улирал дуусаагүй байхад Эрдэнэтийн ДЦС нүүрсгүй болж, Эрдэнэт хотын халаалтыг зогсоосон. Яг тэр үеэр засаг төр хямарч, шинэ Засгийн газар байгуулагдсан.

-Эрчим хүчний сайд Б.Найдалаа ямар хариу өгсөн бэ?

-Эрчим хүчний сайдтай уулзсан. “Асуудлыг шийдье. Аргалаад явж бай” гэж албан бусаар, бичгээр биш шүү, тайлбар хэлээд, бид хоёрын уулзалт дууссан. Аргалаад өнөөдрийг хүрлээ. Одоо цаашдаа явж чадахгүй нь. Уучлаарай.

-Одоо яах гэж байна вэ?

-Одоо зогсоно. Өөр арга байхгүй. Гадаад, дотоод нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед бид сенсаац дэгдээж, скандал болгоё гэж бодолгүй явсан юм л даа. Үнэхээр тэвчээр барагдаж байна.

Бидэнд ганцхан арга л бий. Тарифын арга. Тэрийгээ ЭХЗХ нэмдэггүй. Байдал ийм л байна. Одоо 20 гаруй тэрбум төгрөгийн авлагатай. Үүний 15.3 тэрбумынх нь хугацаа хэтэрсэн. Өрөө авч чадахгүй байгаа учир манай уурхай мөнгөгүй байна. Би одоо цалингаа тавих мөнгөгүй сууж байна. Ажилчид бас ардаа зээлтэй хүмүүс. Цалин тавихгүй 1 хоноход бас л асуудал үүснэ дээ.

Үүнээс цааш үнэхээр мухардаж байна. Яамныхан утсаа авдаггүй. Зугтдаг. Ерөнхий сайд руу, ЭЗХ-ийн сайд руу, ЭХ-ний сайд руу, АҮЭБЯ руу, ЭХЗХ руу бүгдэд нь албан бичиг өгсөн. Нэг ч хариу ирээгүй. Одоо хаашаа хандах юм, мэдэхгүй. Төрийн байгууллага уг нь хариу бичих үүрэгтэй дээ.

-Энэ бүхэн дулааны үнийг нэмээгүйгээс болсон гэж үү?

-Хуримтлагдсан өр, үнэ тарифын асуудал дээр гадаад хүчин зүйл нэмж нөлөөлсөн. Дайнтай холбоотойгоор дизель түлшний үнэ нэмэгдсэн. ЭХЗХ хамгийн сүүлд манай нүүрсний үнийг 2025.04.01-нээс буулгасан. Тухайн үед түлшний үнэ 2500 төгрөг байсан. Одоо импортоор оруулж ирэх зуны түлшний үнэ 5200 гэж байгаа. 2 дахин нэмэгдсэн. Яг өнөөдрийн байдлаар бид 4450 төгрөгөөр авч байна. 1 л тутамд 1800 төгрөгийн зөрүү гарч байгаа. Гэтэл манай уурхай хоногт 23500 л түлш хэрэглэдэг. Хоногт 42.3 сая, сард 1.3 тэрбум, жилд 15.2 тэрбум төгрөгийн зардал зөвхөн түлшний үнийн зөрүүнээс болж нэмэгдсэн.

Манай төрийнхөн үүнийг ойлгодоггүй юм. Өөрсдөө түлш хэрэглэдэггүй юм шиг байгаа юм. Түлшээ дагаад, тос маслын үнэ нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар тос маслын үнэ 40%-иар нэмэгдчихээд байгаа. Импортын бүх сэлбэгийн үнэ түлшний үнийг дагаж нэмэгддэг.

Уул уурхайн яам, ЭХЯ хоорондоо ярьдаггүй юм шиг байна лээ. 5-р сарын 1-нээс импортоор оруулж ирж байгаа тэсрэх материалын үнэ 70%-иар нэмэгдэнэ гэж АҮЭБЯ мэдэгдсэн. Миний зохиосон үнэ биш. Харьяа яам нь Оростой хэлэлцээр хийгээд, тийм үнэд хүрчихсэн.

-ЭХЗХ цахилгаан, дулааны үнэ нэмэх, буулгахыг ЗГ-аас асуухгүйгээр өөрөө мэдэх эрхтэй юм билээ.

-Миний мэдэх хуулиар ЗГ-аас хамааралгүй л айл байсан ш дээ. Сүүлд нь хамааралтай болчихсон юм уу? Засгаас асуудаг болчхоод байгаа юм, эд. Хуучин бол ЭХЗХ хараат бус байсан.

-Одоо танайх нүүрсээ ДЦС-уудад хэдээр зарж байна вэ?

-ЭХЗХ манай өртгийг хянахдаа 62 мянгаар тогтоосон. Бид 1 тн нүүрсээ 62 мянган төгрөгөөр өгч байгаа. Тэрэндээ өртгөө багтаах гээд ажиллагсдынхаа цалин, нийгмийн халамжаа нэмж чадахгүй байна.

Энэ асуудлаас болоод боловсон хүчин тогтохоо байлаа. Манай 700 ажилчны 70% нь 2 жил ажиллаагүй шинэ ажилчид. Манайх уламжлалт уурхай учраас эндээ сургалтын төв, материаллаг бааз сайтай. Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвтэй. ХНХЯ, Боловсролын яамны зөвшөөрөлтэй сургалтын төв. Дадлагаа эндээ хийлгэдэг.

Улаанбаатарт байгаа сургалтын төвд ямар юмных нь карьер байх вэ дээ. Онол л заана. Бид яг карьерт дадлага хийлгэдэг. Эндээ ажилчид бэлтгээд байдаг, бэлтгээд байдаг. Гүйцэхгүй байна. Бэлдсэн ажилчид сургалтын курсээ төгсөөд, 30 хоног ажиллав уу, үгүй юү, говь руу яваад өгдөг. Цалин сайтай ажил руу. Говийн уурхайнуудын цалин өндөр шүү дээ. 5 саяыг авч байна. Бид бол 2 сая төгрөгийн цалин өгч байгаа.

-Тогтоох арга алга уу?

-Сүүлд гарсан Хөдөлмөрийн хуулиар ажилтны бичиг баримт, элдэв юмыг барьцаалж болохгүй гэсэн. Хуучин бол диплом барьцаалдаг байсан. Ингээд сургасан хүнээ бид алддаг. Өмнөговьд бүр хөгийн зар явж байгаа шүү дээ. “Шарын голын сургалтын төвд сурсан нь давуу байдал гэж үзнэ” гэж байгаа юм. Бид говийн уурхайнуудын ажилчин бэлтгэдэг газар болчхоод байгаа. Шинэ ажилчин туршлагагүй. Бүтээмж муутай. Машин техник эвддэг.

Цалингаа нэмье, бусдын адил болгоё гэхээр ЭХЗХ-ны хяналтад байгаа улс чинь нүүрснийхээ үнийг нэмж чаддаггүй. Үүнээс болоод цалингаа нэмж чадахгүй байна.

-Одоо хоногт хэдэн тн нүүрс олборлож байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар бид 3 ДЦС руу хоногт 62 вагон өгч байна. Оргил ачааллын үед 120 вагонд ачдаг. Эрдэнэт үйлдвэр арай санхүүгийн боломжтой юм болохоор нөөцөө тодорхой хэмжээнд бүрдүүлчихсэн байгаа. Эрдэнэт, Дарханы ДЦС нөөцгүй байгаа шүү. Эрдэнэт, Дарханыхан яах юм, мэдэхгүй. Төрийн гадуурх хүмүүс юм уу? Ойлгохгүй байна.

-Төмөр замын тээвэрлэлт хэвийн үү?

-Төмөр зам бол нүүрс тээвэрлэх үнээ нэмээд л байгаа. Манай нүүрсний үнийг л нэмүүлэхгүй байгаа, ЭХЗХ. Түлшний үнэ нэмэгдээд л байгаа. Уг нь түлшний үнийг хянаад байгаа шүү дээ, Газрын тосны газар энэ тэр. Тэгсэн ч нэмдэг. ЭХЗХ л үнэ нэмэхгүй байгаа. Их сонин газар.

Одоо зогсоно. Өөр арга байхгүй

Уул уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том зардал нь түлш, тэсэлгээний материалынх байдаг. Энийг одоо болтол ойлгохгүй суугаад байгаа ЭХЯ, ЭХЗХ-ныхныг би гайхаад байгаа юм. Бид төрийн өмнө үүрэг хүлээгээгүй. Зогсчихож болно. Гэхдээ энэ 3 станцтай төмөр замаар холбогдсон өөр уурхай байхгүй. Станцын дарга нартай бид ажил төрлийн хувьд муудаж сайддаг ч хувийн байдлаар үнэхээр гуйдаг “Дархан хот хөлдөх гээд байна” гээд. Дарханы засаг дарга санаа зовохгүй шүү. ЗГ санаа зовохгүй. Станцын дарга л санаа зовж байгаа юм. “Хот хөлдөх гээд байна. Миний дүү, нүүрс өгөөч” гэдэг. Ийм л юм болдог.

Төрийн зохицуулалт үнэхээр алга. Өгөхгүй гээд би гөжөөд байгаадаа биш. Нүүрс олборлох түлшгүй болчхоод байна. Би түлш нийлүүлдэг компанидаа 6 тэрбум төгрөгийн өртэй. Гэрээгээр бол 3 тэрбум төгрөг хүртэлх өрийг 30 хоногт төлөх нөхцөлтэй. Тэр нь хэтэрчихсэн.

-Одоо бүх нөөц боломжоо дайчлаад, хэд хоног ажиллах боломжтой вэ?

-Байгаа түлшээрээ 4 хоног ажиллаад зогсохоор байна. ЭХЯ-наас “Өвлийн бэлтгэлээ ханга” гэдэг цаас ирж байгаа. Цаасан дээр хангахгүй шүү дээ. Өвөлд бэлтгэхийн тулд 5.8 сая шоо метр хөрс хуулах ёстой. Түлш, тос масло, сэлбэг авах мөнгөгүй учир ийм хэмжээний хөрс хуулж амжихгүй.

Тэгэхээр 10-р сарын 1-нээс 11-р сарын 1-ний хооронд 30 хоног Дархан, Эрдэнэтийн ДЦС, Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ыг нүүрсээр хангах ямар ч боломжгүй болчхоод байгаа. Үүнийг давахын тулд одоо л хөрсөө эрчимтэй хуулахгүй бол борооны улирал эхлээд, бүрэн хүчин чадлаараа хөрс хуулах боломжгүй болно. Үүнийг маш яаралтай шийдэх хэрэгтэй байдаг. Харамсалтай нь шийдэх газар нь би биш. Бид өөрсдийн зүгээс байж болох бүх л арга хэмжээгээ авлаа. Үүнээс цааш тамир тасарч байна.

Санхүүгийн түрээсээр манайх эксковатороо нэмж байгаа. Хоцорсон ажлаа амжиж хийх гээд. Тэгтэл тавлаж байгаа юм шиг “Та нар мөнгөтэй байгаа юм биш үү. Эксковатор аваад байгаа юм биш үү” гэсэн. Тийм л яамтай улс шүү дээ, бид. Би харин мөнгөөр авахаас 20%-ийн хүү нэмж төлж байгаа шүү дээ, тэр зээлд.

Одоо уулын ажил төлөвлөсөн хугацаанаас 30 хоногоор хоцорч байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өвлийн оргил ачааллын үеэр хэрэгцээт нүүрсээ олборлож амжихгүй эрсдэл үүсэж байна.

- Шинэ
- Хандалттай