… амаржих газрын дарга А.Ж 2018.10.09-нд харьяаллын бус эхчүүдээс тус бүр 150.000 төгрөгийн төлбөр авч, байгууллагын 60 жилийн ойд зарцуулах саналыг Удирдах зөвлөлийн хурлаар гарган дэмжүүлжээ. Ингээд 2018-2021 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд уг эмнэлэгт төрөх харьяаллын бус эхчүүдээр 150.000 төгрөг өөрөө сайн дураар өгч буй мэтээр өргөдөл, хүсэлт бичүүлэн авахыг ажиллагсдадаа үүрэгдсэн байна. Ийм аргаар нийт 430 гаруй эхээс 65 сая төгрөг бэлнээр авсныг тогтоожээ.
Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Харьяаллын бусаар нь далимдуулан 430 гаруй тулгар эхээс 65 сая төгрөг авчээ
- 2026/05/26
- •
- -7 цаг -38 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
