horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр нийлэлийн шинэ засаг даргыг тодруулна

post-img

МАН-ын Удирдах зөвлөлөөс санал болгосон Б.Пүрэвдагвыг өчигдөр нийслэлийн МАН-ын хороо дэмжсэн. Уг хороо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, МАН-ын нарийн бичгийн дарга, тус намын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн юм. Түүнтэй хэн ч өрсөлдөөгүй.

Нийслэлийн ИТХ өнөөдөр 11:00 цагаас ээлжит бусаар хуралдана. Төлөөлөгчдийн олонх нь Б.Пүрэвдагвыг дэмжвэл Ерөнхий сайдад уламжилна. Ерөнхий сайд түүнийг батламжилбал тэр нийслэлийг удирдах юм.

0/1000