horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хуурамч төрсний гэрчилгээ ашиглан 18 жил хүүхдийн мөнгө авсан этгээдийг зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэжээ

post-img

Хүүхэд төрүүлсэн гэх эмнэлгийн бичгээр төрсний гэрчилгээ гаргуулж хүүхдийн 100 мянган төгрөгийг 2006-2024 оны хооронд хууль бусаар авч, хувийн хэрэгцээндээ зарцуулж байжээ. Тус этгээдийг шалгах явцад өөрийн хүүхэд гэх Б-г “сураггүй алга болсон” хэмээн төөрөгдүүлж, эрэн сурвалжлуулжээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12.1-т зааснаар хууль бусаар халамж үйлчилгээ авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн 2 жил 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

0/1000