horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүүхдэдээ амттан авахдаа “Е” тэмдэглэгээг хараарай

post-img

Хүүхдийн баяр, тэмдэглэлт өдрүүдээр бяцхан үрсдээ бэлэг сонгохдоо хүнсний аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаас гаргажээ.

– Гарал үүсэл нь тодорхой, найдвартай үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн эсэх;
-Хадгалалтын хугацаа дуусаагүй, шинэ эсэх,
– Сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй эсэх,

– Хяналт шалгалтаар баталгаажсан эсэх,
-Хүүхдийн биед сөрөг нөлөөтэй, хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн бэлгэнд байгаа эсэх
Мөн хүүхдэдээ амттан авахдаа бүтээгдэхүүний найрлага дээрх E тэмдэглэгээг шалгаж хэвших. Амттанд агуулагдах зарим нэмэлт бодисууд нь харшил, хоол боловсруулах эрхтний асуудал болон эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг аж.

Иймд,

  • Байгалийн гаралтай хүнс сонгох
  • Хэт өнгөтэй, хиймэл амттай бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шошго, найрлагыг анхаарч уншихыг санууллаа.
0/1000