horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөшигний араас Монголыг удирдах бэлтгэл 100%

post-img

Бонд гаргах эрхтэй, банкандаа мөнгөтэй нийслэлийг МАН-ын дарга гартаа авахыг хүслээ. Түүний хүсэл биеллээ. Түүний ч гэж дээ. Хуурай аавынх нь хүсэл. У.Хүрэлсүх дараа жил Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууна. Тэр тэрхүү сэнтийгээс зүгээр л буухыг хүсээгүй.

Үй зайгүй найз Г.Занданшатарыгаа уг сэнтийд суулгахаар бэлтгэж, замыг нь засаж ирсэн ч өнөөх нь яагаад ч юм УИХ-ын сонгуульд өвдөг шороодож, өмнөх замаа өөрөө баллаж орхисон. Өргөж босгоод, дэргэдээ авч, ЕТГ-аа хариуцуулж байтал хуурай дүү нарынх нь нэг Л.Оюун-Эрдэнийн эвэр ургаж, эргээд өөрийг нь мөргөсөн тул Ерөнхий сайдын суудлаас авч хаяад, үй зайгүй найзаа оронд нь тавьсан ч тэссэнгүй. УИХ-ын гишүүн гэдэг статусгүй бол тэр суудал булгиад шидчихдэг ажээ. МАН-ын даргын тамгыг ч парламентын гишүүний үнэмлэхгүй бол атгах боломж олддоггүйг бүгд харав.

У.Хүрэлсүх ч, Г.Занданшатар ч аргаа бараад эцэстээ өөр сонголт хийлээ. Н.Учралын аз гийж, их хурлын даргын суудалд суугаад босохдоо Ерөнхий сайдын сандал дээр буучхав.

УИХ, Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, МАН гээд эрх мэдэл, мөнгө төвлөрсөн бүх байгууллагыг талдаа авлаа

Энэ бүх халаа сэлгээг удирдаж суугаа хүн нь У.Хүрэлсүх. Монгол Улсын Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээс татгалзаж, ард түмнээ бодох ёстой тухай Үндсэн хуульд бичээстэй байгаа ч манай Ерөнхийлөгчийн ухаан нь урт, бодол нь уужуу болохоор эмээл, хазаартай морь байтугай МАН-аа, Засгийн газрыг, ард түмэнтэйгээ хамт багтаадаг. Сүүлдээ их хурлыг ч багтаадаг болсон. Хамгийн сүүлд нийслэлийг хүртэл багтааж байна.

Засгийн газрыг хуурай дүү Н.Учралдаа өгч, УИХ-ыг улс төрийн анд С.Бямбацогтдоо хариуцуулаад, одоо нийслэлийг төвхнүүлэхээр санаа шулуудлаа. Нэгэн цагт хүргэн нь болох шахсан, нөгөө талаараа үгнээс гардаггүй хөөрхөн хүүд тэр нийслэлийн засаг даргын тамгыг атгуулав. Атгуулав ч гэж дээ. Атгах хүн нь наанаа Б.Пүрэвдагва ч цаанаа өөрөө л дөө.

Уг нь тэр Х.Нямбаатарын саналыг хүлээж авсан. Х.Нямбаатар түүнд татгалзахын аргагүй санал тавьсан. Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулах мөнгийг босгож өгнө гэдэг бол ер бусын санал.

Өндөр сэнтийгээс буух гунигтай ч өөрөө араас нь бүгдийг удирдах учир дажгүй

Чухам сонгуульд зарцуулах мөнгөө хэрхэн босгох тухай М.Энхболд, Ц.Сандуй нар хоорондоо ярилцаж байгаад, 60 тэрбумын гэх хэрэгт орооцолдож, улс төрийн замналаа дуусгацгаасан. Ийм аюултай, тийм том асуудлыг Х.Нямбаатар шийдэж өгөхөөр болж, нэг удаа амиа аварч, нийслэлийн засаг даргын суудалдаа үлдээд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн эсрэг том дуугарч суулаа. Түүндээ эрдэн, махны үнийг хайхралгүй, рийл хийж яваад, хөл доорх нүхээ харалгүй ойчлоо. Тэр нүхийг Х.Нямбаатар өөрөө ухаж, түүндээ унав. Мах хангалттай нөөцлөөгүй, нөөцөлсөн махаа хяналттай борлуулаагүй нь түүний алдаа.

Түүнийг зориуд ийм юм хийсэн гэж Н.Учрал хардсан. Махны үнийг зориуд хөөрөгдөн, ард иргэдийг төр засгийн эсрэг босгох гэсэн гэж сэжиглэн, түүнийг огцрууллаа. Н.Учрал ийм шийдвэр гаргахдаа У.Хүрэлсүхтэй зөвлөсөн байж таарна. Тэгээд Ерөнхийлөгч зөвшөөрсөн болж таарав. У.Хүрэлсүхгүй Н.Учрал байх боломжгүй л дээ. Х.Нямбаатараар сонгуулийн мөнгө босгуулснаас огцруулаад, Б.Пүрэвдагваар мөнгө олуулж болох л доо. Ядах нь ээ Х.Нямбаатарт итгэх аргагүй.  М.Энхболд, Ц.Сандуй нарт тохиолдсон шиг явдал дахин тохиолдож ч болно. Б.Пүрэвдагва арай аюулгүй гэж үзжээ. Нийслэлийн ИТХ дахь Х.Нямбаатарын талын төлөөлөгчдийг ч Б.Пүрэвдагвын нэрээр, өөрийнхөө төлөө гар өргүүлж чадлаа.

Ийн Ерөнхийлөгч халаагаа өгөх бүхий л бэлтгэлээ 100% хангав. УИХ, Засгийн газар, нийслэлийн ЗДТГ, МАН гээд эрх мэдэл, мөнгө төвлөрсөн бүх байгууллагыг талдаа авлаа. Үлдэж буй ганц жилд эднийгээ бэхжүүлээд, Ерөнхийлөгчийн сонгуультай золгоно. Өндөр сэнтийгээс буух гунигтай ч өөрөө араас нь бүгдийг удирдах учир дажгүй. Хамгийн гол нь Н.Энхбаяр шиг л болж болохгүй.

0/1000