Авлигатай тэмцэх газар хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянан шалгаж буй аж. 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор зарим зусланг хувьчлахдаа хууль журам зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналт тавиагүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил уг шалгалтаар илэрлээ.
Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед нийслэлийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. Уг газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын засаг даргад АТГ албан шаардлага хүргүүлээд байна.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Өлзийт” зуслан чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.
“Хандгайт” хүүхдийн зуслан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшилд байдаг. Уг зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоо 19,7 га болж багассан байлаа.
“Хандгайт” хүүхдийн зуслан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын эзэмшилд байдаг. Уг зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоо 19,7 га болж багассан байлаа. Тухайн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулан, нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгаа аж. Үүнийг АТГ нарийвчлан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс “Соёл”, ”Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад ханджээ. Улмаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх 2 хүүхдийн зуслангийн өмч хувьчлалыг хүчингүй болгуулахаар ажиллаж байна.

