1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын Нотариатчидын танхим хамтран мэдээлэл хийж байна.
Хувьцаа өвлүүлэх шийдвэр:
- Эхлэх хугацаа: 2026 оны 6-р сарын 1-нээс эхлэн нас барсан иргэний 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчдөд нь шилжүүлэх боломж бүрдлээ.
- Хамрах хүрээ: 2011 оны 3-р сарын 31-нээс хойш нас барсан иргэдийн хувьцаа хамаарна.
- Үлдэгдэл сан: Талийгаачдын хувьцааны ногдол ашиг болох
тэрбум төгрөг Төрийн сангийн дансанд хадгалагдаж байна.
- Авах дараалал: 158989 тусгай дугаарт регистрийн дугаараа илгээж хувьцааны мэдээллээ шалгах боломжтой ба цаашлаад өв нээгдсэн газрын нотариатад хандаж бүртгүүлэх шаардлагатай.


