horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Мод, зүлэгтэй бичил цэцэрлэгт бетон зуурмаг асгасан жолооч нарыг олжээ

post-img

Бетон зуурмагны машины жолооч нар зуурмагны үлдэгдлээ мод, зүлэгтэй бичил цэцэрлэгт асгаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 хорооны нутагт орших 118 дугаар сургуулийн ойролцоох бичил цэцэрлэгт тэд бетон зуурмагаа асгажээ. Тэдгээр жолоочийг цагдаагийн байгууллага олж тогтоолоо. Цагдаагийн байгууллага тэдний үйлдлийг Хог хаягдлын тухай хууль зөрчсөн хэмээн үзэж буй аж. Иймд уг зөрчлийг шалгуулахаар харьяаллын дагуу нийслэлийн Байгаль орчны газарт шилжүүлсэн  байна.

0/1000