horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

1 компьютерыг 11 хүүхэд ашигладаг байдлыг халж 300 мянган компьютер сургуулиудад нийлүүлнэ

post-img

“Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа.

Энэ хүрээнд,

9-р сарын 1-нээс 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар

2027 оны  2-р сарын 1-нээс 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар

2028 оны 9-р сарын 1-нээс 100.000 компьютер, 5000 ухаалаг самбарыг бүх сургуульд нийлүүлж дуусгах аж.

Энэ ажлыг төсвийн хөрөнгөөр хийхгүй. Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” охин компани “Google”-тэй гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна. 1 компьютерийг 1.5 сая төгрөгөөр худалдан авах бөгөөд худалдан авалтын тендерийг нээлттэй, ил тод зарлах юм.

Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Google” компаний “Chromebook”-ийн үйлдвэр монголд орж ирнэ. Энэ намар угсралтууд хийгдсэнээр монголд угсрагдсан компьютерүүдийг сургуулиудад нийлүүлнэ. Одоогийн байдлаар 1 компьютерийг 11 хүүхэд ашигладаг. 300 мянган компьютер нийлүүлснээр  2 хүүхэд дундаа 1-ийг ашиглана. Мөн бид цаашид 1 хүүхдэд 1 хиймэл оюун ухааны туслах багш, 1 багшид 1 хиймэл оюун ухааны туслах багш платформыг математик, монгол хэлний хичээлд нэвтрүүлнэ. PISA олон улсын үнэлгээгээр монгол хүүхэд дэлхийн бусад орны үе тэнгийн хүүхдээс 5 жилээр унших, бичих чадвараар сул байна. Хот, хөдөөгийн ялгаа 2-2.5 жилээр ялгаатай. Тиймээс “Pearson”, “Eduten”, “Medle” зэрэг хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдлээ. 

0/1000