horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

15 настай хүүхэд машин жолоодож яваад осолдож, 2 хүүхэд амиа алджээ

post-img

Дархан-Уул аймгаас Зулзагын гол  зуслангийн чиглэлд зорчиж байсан автомашин осолдож 2 хүүхэд нас барж, 3 хүүхэд гэмтжээ. Осол 5-р сарын 27-ны 16:50 цагт гарсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай  5 хүүхэд нийлж нэг нь  аав, ээжийнхээ автомашиныг зөвшөөрөлгүй жолоодсон тохиолдол илэрчээ. 2026 он гарсаар Дархан-Уул аймагт 17 хүүхэд зам тээврийн осолд өртжээ.  Энэмэтчилэн Насанд хүрээгүй хүүхэд автомашин жолоодож амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж буй.

10 гаруй хоногийн өмнө “Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт хүүхэд автомашин жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас 17 настай хүү нас барж, 18, 19 настай хоёр хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдол болсон. Иймд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг санууллаа. Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсан тохиолдолд эцэг эхэд нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байна.

0/1000