Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Хугацаанаасаа өмнө суллагдсан хүн дахин гэмт хэрэг хийжээ

Хугацаанаасаа өмнө суллагдсан хүн дахин гэмт хэрэг хийжээ

49 настай, эрэгтэй Ц.С нэгэн аймгийн нутаг дэвсгэрээс мансууруулах үйлчилгээтэй өвс түүж, гэртээ хадгалж байгаад ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанд баригджээ. Тэр нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөтэй ургамал аж.

Энэ хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хориглосон сэтгэцэд нөлөөт бодсыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх уг хэргийг хэлэлцээд, түүнд 1 жил 6 сар хорих ял оногдуулав. Өмнө нь түүнд оноосон хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмжээ. Ингээд түүнд нийт 3 жил 10 сар 17 хоног хорих ял оноож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Учир нь тэр өмнө нь гэмт хэрэгт холбогдон, хорих ял эдэлж байгаад, хугацаанаасаа өмнө суллагджээ.

0/1000