Өчигдөр 12:30 цагт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт 3 настай хүүхэд гүний цооногт унасан мэдээллийг Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ. Дуудлагын дагуу очиход цооногт 30-50 метрийн гүнд 3 настай хүүхэд унаж, гацсан байдалтай байжээ. Онцгой байдлын алба хаагчид хүүхдийг гаргаж авах арга хэмжээ авсан ч, гаргаж авч чадаагүй тул ойролцоох уурхайн эксватороор 4 метрийн зайтай шатлан ухах ажлыг эхлүүлж, одоогоор 20 метрийг гүн ухжээ. Аврах ажиллагааг эхлүүлээд 20 гаруй цаг болж байна.
10 метр орчим ухвал хөндлөн ухалтыг хийнэ. Ингэхэд 5-6 цаг шаардлагатай гэж үзэж буй. Хүүхдийг дахин доош алдахгүйн тулд оосорлож тогтоосон мөн хүчил төрөгчийн хэмжилт хийхэд хангалттай байсан гэдгийг Онцгой байдлыг байгууллагаас мэдээллээ. Хүүхдийг могойн нүдэн камераар хянаж байгаа. Амьсгал сонсогдож байгаа бөгөөд гар хөл нь хугарсан байх магадлалтайг тодотголоо. Тухайн цооног нь өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулдаг компанийнх. Тус осол болсон газарт эмнэлгийн байгууллага болон сэтгэл зүйч, онцгой, цагдаагийн алба хаагчид гээд 100 гаруй хүн 20 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна.

