horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг Б.Тэлмүүнээр солилоо

post-img

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг Азийн хөгжлийн банкны ахлах шинжээч Б.Тэлмүүнээр солилоо. Уг сонгон шалгаруулалтыг 2026.05.05-нд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй зарласан юм. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт “Эрдэнэс Монгол” ХХК, АҮЭБЯ, их, дээд сургуулийн багш, судлаачид багтжээ. Нийт 10 нэр дэвшигч сонгон шалгаруулалтад материалаа ирүүлж, материалын бүрдэл, мэргэжлийн болон тусгай шалгуур, ярилцлага гэсэн 3 үе шаттай үнэлгээ хийж, холбогдох дүрэм, журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтаар нэр дэвшигч Б.Тэлмүүн хамгийн өндөр оноо авсан байна.

Бямбарагчаагийн Тэлмүүн МУИС, СЭЗИС, АНУ-ын Корнеллийн их сургууль төгсжээ. Олон улсын эдийн засаг, санхүүгийн удирдлагын бакалавр, олон улсын эрх зүй, нийтийн удирдлагын магистр зэрэгтэй. Эдийн засаг, төсөв, татвар, санхүүгийн удирдлага, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн. Оксфорд, Дюк, Сидней, Гриффитийн их сургуульд мэргэжил дээшлүүлсэн байна.

2010-2026 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж, “Оюутолгой”, “Орано” зэрэг стратегийн төслүүдийн санхүү, татварын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцжээ. “Эрдэнэс Монгол” ХХК, “Төрийн банк” ХК зэрэг төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажиллаж байжээ.

Б.Тэлмүүн Азийн хөгжлийн банкны Төрийн санхүүгийн удирдлага, засаглалын газарт ахлах шинжээчээр ажиллаж байгаад, ийн “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал боллоо.

0/1000