Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгт 150 ортой өргөтгөл барьж байна. Одоо барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж буй тус өргөтгөл 1521 ам метр талбай бүхий зоорьтой, хоёр давхар барилга юм. Өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна.








