Ирэх даваа гарагт Хүүхдийн баяр тохионо. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тэгвэл энэ өдөр хүүхдүүдэд зориулж “Хаки” нэгдсэн арга хэмжээг Төв талбайд 10:00 цагаас зохион байгуулахаар болжээ.
Энэ өдөр нийслэл хотын бэлгэ тэмдэг “Хаки”-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дуурайл болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэх боломжтой аж. Мөн 9 төрлийн өртөөгөөр дамжин, олон байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, эмчийн үзлэгт хамрагдан, эх, хүүхдийн амрах хэсэгт тухлан саатаж, Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг хамгийн гоё дурсамжтайгаар тэмдэглэхийг уриаллаа.

