Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт иж бүрэн шинэчлэл хийхээр ажиллаж байна.
Их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлж, театрын хэвийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй байхад онцгойлон анхаарахаар төлөвлөж байна. Түүнчлэн шинэчлэлийн хүрээнд орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлэхээс гадна инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлэх юм гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.

