Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 29-нөөс 6-р сарын 7-ны хооронд болно. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөхөөс 148 нь олон улсын цолтой шатарчин байна. Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан хүрэлцэн иржээ. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.
Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай. Тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна.
ТЭМЦЭЭНД
- Их мастер (GM) – 34
- Эмэгтэй их мастер (WGM) – 12
- Олон улсын мастер (IM) – 51
- Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
- FIDE мастер (FM) – 32
- Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
- FIDE дэд мастер (CM) – 5
- Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13

