Монгол Улсын нийтийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулсан “Ногоон нуур 1008” айлын орон сууцыг 2025 оны 10-р сард ашиглалтад оруулсан. Уг төслийг 2022 онд эхлүүлсэн бөгөөд 3 жилийн дотор 21 давхар 8 блок бүхий нийт 1008 айлын орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж дуусгасан юм. Тус орон сууцанд түрээслээд өмчлөх байдлаар байр өгөхгүй. Харин зөвхөн газраа байраар сольсон иргэд орох юм. Мөн энэ жил 6 байршилд газар чөлөөлсөн. Эдгээр байршлуудаас сонгож иргэдийг “Ногоон нуур 1008” айлын орон сууцанд оруулах юм. Харин дахин төлөвлөлтийн улмаас өнөөдрийг хүртэл байранд орж чадаагүй хүмүүс Ногоон нуур 1008 айлын орон сууцанд орох боломжгүй гэдгийг хэлж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Ногоон нуур 1008” айлын орон сууцанд түрээслээд өмчлөх хэлбэрээр байр олгохгүй
- 2026/05/28
- •
- 4 цаг 28 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
