horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Бурхан багшийн их дүйчэн өдөр гэрэлт жагсаал хийнэ 

post-img

Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу 5-р сарын 31-нд тохиож байна. 2019 онд бурхан багшийн Их дүйчин өдрийг УИХ-ын чуулганаар бүх нийтийн баяр амралтын өдөр болгож хуульчилсан. 

Энэ өдөр дараах хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм

  • 5-р сарын 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ
  • Өглөө 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна
  • 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно
  • 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөжээ
  • Сүхбаатарын талбайд 5-р сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно. 

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл “Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн 3 өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа. 

2025 оноос эхлэн сүсэгтэн олон шөнөөр гэрэлт жагсаал хийдэг болсон. Энэ жил ч тэрхүү гэрэлт жагсаалаа хийхээр төлөвлөж байна. Гандантэгчэнлин хийдийн лам хувраг, сүсэгтэн олны төлөөлөл жагсахаар болж байгаа. 

Өөрт болон бусдад бие, хэл, сэтгэл гурваар хорлол үйлдэхгүй байхыг буян үйлдэх хэмээнэ. Өөрийнхөө сэтгэлийг номхотгох хэрэгтэй гэж бурхан багш айлдсан байдаг” гэлээ.

0/1000