horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Даваадалайгийн эхнэрийн үеэлийг яллагдагчаар татан, цагдан хорьжээ

post-img

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалайгийн хэрэгт түүний эхнэр Б.Анхтуяагийн үеэл дүү Н.Билгүүнийг яллагдагчаар татан, цагдан хорьжээ. Н.Билгүүнийг “Нийтийн албан тушаалтан хахууль авах”, “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Т.Даваадалайг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хахууль авч, мөнгө угаасан гэх хэргээр АТГ эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа. Түүнийг “Туулын хурдны зам” төслийг гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахдаа аж ахуйн нэгжүүдээс 6.6 тэрбум төгрөг авсан гэж сэжиглэн, мөрдөн шалгаж байгаа юм. Тэрээр эхнэр Б.Анхтуяа, түүний үеэл “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдийн дансаар 5.6 тэрбум төгрөг, Б.Анхтуяагийн найзынх нь үүсгэн байгуулсан хоёр аж ахуйн нэгжийн дансаар 709 сая төгрөг, Б.Анхтуяагийн 50 хувийг эзэмшдэг компанийн дансаар 47.9 сая төгрөг авсныг АТГ тогтоогоод байгаа аж.

Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяаг бас уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэрээр нөхрийг нь баривчилмагц гадаад руу явсан аж. Тиймээс прокурор түүнд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас удаа дараа хүргүүлсэн ч тайлбар мэдүүлэг авч чадаагүй байгаа гэнэ.

0/1000