horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Монголын тамирчид сагсан бөмбөгийн 3×3 ДАШТ-д оролцохоор Польшийг зорилоо

post-img

Олон улсын сагсанбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 насанд хүрэгчдийн ДАШТ 6-р сарын 2-нд Польшийн Варшав хотод эхэлнэ. Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөхөөр Варшав хотыг зорьсон. Манай эрэгтэй, эмэгтэй баг чансааны 10-р байрт жагсаад байна.

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Сугар-Очир, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар багтжээ. Хэсгийн тоглолтын хуваарь гарчээ.

Тоглолтын хуваарь дараах байдлаар гараад байна

Эрэгтэй баг

6-р сарын 2

• 23:55 цагт: Чех-Монгол

6-р сарын 3

• 01:45 цагт: Монгол-Польш

6-р сарын 5

• 01:20 цагт: Монгол-АНУ

• 03:10 цагт: Латви-Монгол

Эмэгтэй баг

6-р сарын 3

• 00:30 цагт: Монгол-Австрали

• 02:20 цагт: Монгол-Испани

6-р сарын 5

• 00:30 цагт: АНУ-Монгол

• 02:45 цагт: Унгар-Монгол гэх хуваарийн дагуу тоглох юм.

0/1000