horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүйдолоонхудагт “Монгол хүү” баяр зохион байгуулна

post-img

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баяр 7 дахь жилдээ 6-р сарын 1-ний 10:00-17:00 цагт Хүйдолоонхудаг дахь “Монгол наадам” цогцолборт болно. Хүүхдүүдэд монгол ёс заншлаа таниулах, өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэхийг зорьдог тус баярын үеэр уламжлал болсон хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна морь унах эдлэх ёс, монгол ахуй соёлыг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулна.

Эл баяраар цэвэр агаарт майхан, асартайгаа байрлан, урлагийн тоглолт үзэж, нэгэн өдрийг гэр бүл, найз нөхдөөрөө тэмцээн, уралдаанд оролцож, хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Баярт ирсэн хүүхэд бүр сугалаанд оролцож, хамтран ажилладаг иргэн, аж ахуйн нэгжүүдийн шагналын эзэн болох боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэлийн хэлтэс мэдээлэв.

0/1000