horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Азийн аварга шатарчныг 15.000 доллароор шагнана

post-img

2026 оны Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянгол зочид буудалд 14:00 цагаас нээлтээ хийнэ. Энэ тэмцээний нийт шагналын сан өмнөх жилийнхээс 20.000 ам.доллароор нэмэгджээ. Тус тэмцээний нэр хүнд, өрсөлдөөн жил ирэх тусам нэмэгдэж буйг энэ нь илтгэж байна. Азийн аварга шатарчныг 15.000 ам.доллароор шагнаж, Дэлхийн шилдэг шатарчдын Дэлхийн цомын тэмцээн (FIDE World Cup)-д оролцох эрх олгоно. Үүгээрээ эл тэмцээн зөвхөн тивийн аваргын төлөөх өрсөлдөөн бус, Дэлхийн тавцанд гарах үүд болж байгаа юм. Тиймээс энэ тэмцээнийг шатрын спортын томчууд зорин иржээ.

Эрэгтэйчүүдийн ангилал:

  • Их мастер (GM) – 34
  • Олон улсын мастер (IM) – 51
  • FIDE мастер (FM) – 32
  • FIDE дэд мастер (CM) – 5

Эмэгтэйчүүдийн ангилал:

  • Их мастер (WGM) – 12
  • Олон улсын мастер (WIM) – 20
  • FIDE мастер (WFM) – 17
  • FIDE дэд мастер (WCM) – 13

Дэлхийн 4 удаагийн аварга, эмэгтэй шатарчдын Дэлхийн чансааг тэргүүлэгч, Хятадын их мастер Хоу Ифань тус тэмцээнд оролцохоор Монголд ирээд байна.

0/1000