horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Х.Ганхуяг: Эрчүүдийг сургалтад хамруулж, гамшгийн үед дайчлах хуулийн төслийг санаачилсан

post-img

Сүүлийн үед гарч буй дуулиан дагуулсан үйл явдлуудтай холбогдуулан Шадар сайд асан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө. 3 настай охин уурхайн цооногийн нүхэнд унасан асуудал олныг шуугиулж буй. Үүнээс үүдэн хэн хариуцлага хүлээх вэ. Мөн ослын газарт ажиллаж буй онцгой байдлын алба хаагчдын техник хэрэгсэл хангалтгүй гэх шүүмж олон нийтийн дунд өрнөж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хэлэхдээ “Харин Төв аймгийн Заамарт болсон үйл явдал нь уул уурхайн компанийн 100 хувь буруу. Хувийн хамгаалалтын хэрэгсэлгүй уул уурхайн талбарт хүн нэвтрүүлдэггүй хамгийн анхан шатны хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмээ мөрдөөгүй байна.Мөн эцэг эхийн буруу. Энд онцгой байдлын байгууллага, алба хаагчдын буруу байхгүй. Бид цаашлаад иргэн бүрийг өөрсдийгөө гамшиг эрсдэлээс хамгаалах мэдлэгтэй болгоход анхаарна. Онцгой байдлын албанд 6500 хүн а ажилладаг, гамшиг эрсдэлийн үед дутагдалтай. Сүүлийн үед мөнгөтэй эрчүүд нь цэрэгт явахгүй, мөнгөгүй нь явдаг жишиг тогтсон. Тийм учраас эрэгтэйчүүдийг гамшгийн үед дайчилах хуулийн төсөл санаачилсан. Эр хүн бүрийг гамшгийн эрсдэлийн сургалтад хамруулах хуулийн төслийн намрын чуулганаар өргөн барина. Гамшгийн үед ажиллахад тэдэнд тодорхой мөнгөн урамшуулал олгоно.Мөн бид хамгаалалтын хувцас хэрэгслээр хангана. Бүс нутгуудад гамшгийн эрсдэлийн сургалтын төв нээнэ” гэлээ.

Онцгой байдлын алба хаагчдын хувийн хэрэгслийн шинэчлэл 57-58 хувьтай байна

Саяхан галд өртсөн “Цэнгэлдэх” хотхоны оршин суугчид л гэхэд аваарын шатаа хааж битүүлсэн байжээ. Энэ нь иргэд гамшиг, эрсдэлийн талаар мэдээлгүй байгаагийн шинж гэдгийг онцоллоо. УИХ-ын гишүүн Х. Ганхуягийн хувьд Шадар сайдаар ажиллах хугацаандаа Азийн хөгжлийн банкны 132 сая ам. долларын зээлийг батлуулжээ. Энэ нь онцгой байдлын алба хаагчдын тоног төхөөрөмж болон алба хаагчдын хувийн хэрэгслийн шинэчлэлд зориулагдах аж. Өнөөдрийн байдлаар онцгой байдлын алба хаагчдын хувийн хэрэгслийн шинэчлэл 57-58 хувьтай бол тоног төхөөрөмжийн хангалт 60 хувьтай байна. 130 сая ам.долларын төсөл хэрэгжсэнээр хувийн хэрэгсэл болон тоног төхөөрөмжийн хангалт 90 хувьд хүрэх юм.

0/1000