Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ажил, хөдөлмөр эрхлэгч иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Энэ талаар Н. Учрал “Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдал нь аюулгүй байдлын хангаж бүх салбарт стандартыг дагаж мөрдүүлэх шаардлагатайг сануулж байна. Өнгөрсөн 5 жилд үйлдвэрлэлийн осолд 2678 хүн өртөж, 308 нь амиа алдсан гэх судалгаа бий” гэлээ.
Иймд Ерөнхий сайд хяналт шалгалтаа чангатгаж, хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс стандарт мөрдүүлэхийг аймаг, орон нутгийн удирдлагууд, яам, агентлагуудад даалгалаа. Тэр дундаа уул уурхай, байгаль орчны салбарт улсын үзлэг эхлүүлэх чиглэл өгөөд байна.

