Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрх өнөөдөр дууслаа. Түүнийг 2020.06.02-нд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ албан тушаалд тавьсан юм. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улирааж болзошгүй байна.
Учир нь “УДШ-ийн ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “…зөвхөн нэг удаа…” гэсэн хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Үүгээр Д.Ганзориг улирах үүдээ нээгээд байна.

