horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Заамарт үйл ажиллагаа явуулж буй 3 компанийн зөвшөөрлийг цуцаллаа

post-img

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эйч Эс Эйч Эс”, “Атилла гоулд”, “Ирмүүн босго” ХХК-Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдлоо. Шалгалтаар дараах зөрчил, дутагдал илэрсэн байна. Үүнд:
– Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
– Тухайн жилийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулаагүй,
-Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
– Хаягдал усаа зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
-Аюултай хог хаягдлаа эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан,
– Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.

Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалт үргэлжилж байна.

0/1000