Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг ЗГ хэлэлцэнэ

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төслийг ЗГ хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас эхэллээ. Өнөөдрийн хурлаар доорх 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

  • -Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • -Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр,
  • -“Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • -Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагийн санаачлан боловсруулсан Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • -Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл,
  • -Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл
  • -“Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
0/1000