horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Д.Батцэнгэл: “САТ-1” хэвшинжийн шүлхийн вакциныг яаралтай авах шаардлагатай

post-img

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан 5-р сарын 25-наас хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Өнөөдөр ч хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байна. Эдгээр суманд хяналтын постуудыг 24 цагаар ажиллуулж, малын шилжилт хөдөлгөөнд бүрэн хяналт тавьж байгаа бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж буй.

Тэгвэл Ховд аймгийн Булган суманд 5-р сарын 29-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Мал эмнэлгийн төв лабораторийн шинжилгээгээр “SAT 1” хэв шинжийн вирүс гэж тогтоожээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс шаардлагатай арга хэмжээ авч байна.

Д.Батцэнгэл: Булганд 90, Үенчид 40 гаруй мал өвчилсөн байна

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Батцэнгэл “Монгол Улсад анх удаа бүртгэгдэж буй “SAT-1” хэвшинжийн шүлхий өвчнөөр Ховд аймгийн Булган суманд 90, Үенч суманд 40 гаруй мал өвчилсөн байна. Энэхүү хэвшинжийн шүлхийн вакцин Монгол Улсад одоогоор байхгүй. ОХУ болон Бүгд Найрамдах Турк Улсад байгаа. Иймээс үүний вакциныг яаралтай татан авах шаардлагатай байна” гэлээ.

Энэ нь агаар дусал, машин техник, хүн, зэрлэг амьтнаар дамжиж халдварладаг хүнд өвчин. Хоттой малд ганц л үхэр өвчилсөн бол малыг хотоор нь устгах заавартай аж.

0/1000