Даатгуулагч иргэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс нийт 88 төрлийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болжээ. Үүний хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад түргэвчилсэн оношлуурын багцад багтсан 18 төрлийн шинжилгээг хийж, Эрүүл мэндийн даатгалын сангаас холбогдох зардлыг нь санхүүжүүлэхээр болжээ.
Ингэхдээ В, С вирусийн илрүүлэг, жирэмсний оношлуур, сахрын түргэвчилсэн оношлуур, стрептококкийн шинжилгээ, тэмбүү болон ХДХВ-ийн илрүүлэг, холестерины шинжилгээ, хүний папиллома вирусийн шинжилгээ, хеликобактерийн илрүүлэг зэрэг шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээр хийх юм. Ингэснээр эрт илрүүлэг, оношилгооны хүртээмж нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Иммуно гематологи болон иммунолонийн шинжилгээний багцад багтсан 7 төрлийн шинжилгээ болон тэдгээрийг санхүүжүүлэх дүнг танилцуулж байна.



