Улсын дээд шүүхийн шүүгч нар өчигдөр зөвлөлдөж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19.2.4-т заасан ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэв. Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүллээ. Шүүгчдийн олонх нь Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах санал гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтлоо.
ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ
- 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль,
- 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д (Master of Laws),
- 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law (Doctor of Laws) тус тус төгссөн. Эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын (Judicial Studies LL.M) мастерын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа.
- 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилладаг.
- 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга;
- 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах;
- 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч;
- 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч;
- 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.12.15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.

