horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүүхдүүд буузан тоглоомоос харшилж байна

post-img

“Буузан” гэх цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосны дараа хүүхдүүдэд нүүр, ам хавдах, биеэр улайж туурах, гөвдрүү үүсэх зэрэг харшлын шинж тэмдэг илэрч байгаа талаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж эхэллээ.
Иймд хүүхдүүдээ дээрх төрлийн тоглоомоор тоглуулахгүй байх, гэрт нь байгаа бол нэн даруй хэрэглэхгүй болгож хаяхыг анхааруулаад байгаа юм.

Өмнөговь аймгийн Цогт-Цэций сум дундын эмнэлэгт сүүлийн 2 хоногт энэ төрлийн тоглоомоос харшилсан 6 тохиолдол бүртгэгджээ.

Шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандана уу. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалъя.

Эх сурвалж: Цогтцэций Сум Дундын Эмнэлэг

0/1000
Enerel

Надаа аймаг санагдаж бна