Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

“Үндэсний орон сууцны корпорац” байгуулна

“Үндэсний орон сууцны корпорац” байгуулна

Төрийн зарим давхардсан чиг үүрэг бүхий газруудыг татан буулгах тухай Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
өчигдөр мэдэгдэл хийлээ.

Тэрбээр,

-Орон сууцжуулалтын тухай хуулийн анхдагч хуулийн төслөөр “Төрийн орон сууцны корпораци”, “Нийслэлийн орон сууцны корпораци”-ийг татан буулгаж, чиг үүргийн давхардлыг арилгаж, нийлүүлэлтэд анхаарах “Үндэсний орон сууцны корпораци” байгуулна.

-Төр газар чөлөөлөлт, дэд бүтцэд дэмжлэг үзүүлнэ. 2030 он гэхэд орон сууцны үнэ метр квадрат нь 10-11 саяд хүрэх тооцоо гарсан байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэж, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ.

-Эрэлт 1 хувиар нэмэгдэх болгонд нийлүүлэлт улам бүр хоцрогдож, метр квадратын үнэ 2 дахин өсдөг. Эрэлт, нийлүүлэлтийг цогцоор нь буюу хамтад нь авч явна.

0/1000