Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Цэргийн наадмын цахим бүртгэл эхэллээ

Цэргийн наадмын цахим бүртгэл эхэллээ

Цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам 2026” Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан 6 дугаар сарын 6-ны 11:00 цагаас МБӨ-нд болно. Монголын үндэсний бөхийн холбооны 2025 оны намраас 2026 оны зургаадугаар сар хүртэлх барилдааны чансааг харгалзан:

  • Аймаг, цэргийн арслан 99
  • Аймаг, цэргийн заан 25
  • Аймаг, цэргийн харцага 8
  • Аймаг, цэргийн начин 64
  • Сумын цолтон, залуу бөх 60 оролцох юм байна.

Оролцох боломжгүй бөхийн оронд хүндэтгэх шалтгаанаар бусад барилдаанд оролцоогүй бөхчүүд нөхөн оролцоно. Нөхөн оролцох бөхчүүдийг Emongolia-аар нотлогдсон эмнэлгийн бичгийг үндэслэн оролцуулах юм байна. Барилдах бөхчүүд 50.000 төгрөгийн хураамж төлнө.

0/1000