horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Энэ парламентын хамгийн этгээд гишүүн

post-img

Од хүн бусдад мартагдахыг хүсдэггүй юм гэнэ лээ. Сайн, муу ямраар ч хамаагүй хүмүүсийн тархинд амьдарч байхыг хүсдэг юм гэнэ лээ. Манай парламентад тийм гишүүн цөөнгүй байна. Тэдэн дундаа бүүр онцгой нэгэн ч бий.

Амьтны тухай хуульд “чоно агнасан” гэдэг үгтэй ганцхан заалт УИХ-аар нэмүүлж чадсан тэрээр “Уг нь агнах гэж биш, алах гэж оруулах ёстой юм байна лээ. Гэтэл тийм үг хуульд оруулах нь хэр зохистой юм. Агнах, алах гэдэг чинь өөр. Агнах гэдэг чинь зохион байгуулалттай ажил. 1985 оноос хойш нарийвчилсан судалгаа хийгээгүй гэдгийг хэлье” хэмээн хээв нэг хэлээд сууж байв.

Түүнийг нь дэмжсэн, баталсан гишүүн их хуралд мундахгүй олон. “60 чавганц уралдахад, 1 нь түрүүлнэ” гэж Монголын ард түмэн юутай үнэн хэлснийг түүний санаачилсан төсөл, түүнийг нь баталсан гишүүд харуулсан даа. УИХ-ын гишүүн Т.Аубакир гэхэд “Энэ хуулийг дэмжиж байгаа. Нүүдэлчин ард түмэн “Чонотой газар малаа хариул. Чулуутай газар гэрээ барь” гэдэг. Малчдадаа энэ хэмжээний сургалт явуулах хэрэгтэй. Малаа устгуулсныхаа дараа фэйсбүүк, янз бүрийн юмаар ярьж зогсохоосоо илүү. Чонотойгоо тэмцэж л амьдарч ирсэн шүү дээ, нүүдэлчин ард түмэн. Ирвэстэйгээ, баавгайтайгаа ч юм уу зэрэгцэж амьдраад, өөрсдийгөө хамгаалдаг л байсан” гэж салаа утгатай юм ярьж суугаад, дэмжсэн.

Энэ чанараараа 126 дотроо эрхгүй ялгардаг даа

Чоно гэхээр алах л тухай боддог алтайнхныхаа хүслийг их хурлаар гүйцэлдүүлж өгсөн тэрээр 2022 оноос “Алтайн залуус” чуулга уулзалт зохион байгуулж, Говь-Алтай аймгийн хэмжээний гэр бүлгүй залуучуудыг хооронд нь уулзуулж, танилцуулах зорилго өвөртлөн, түүнийгээ биелүүлж 300 хос төрүүлснээрээ бахархаж явдаг. Хөдөөгийн малчин залуусыг хооронд нь эчнээ зуучилж, тоонот гэрт толгой холбуулсан гавьяа яах аргагүй түүнийх. Энэ ажлаа өргөжүүлж, нийслэлийн Баянгол дүүргийн ганц бие залуусыг Говь-Алтайнхаа гоонь залуустай танилцуулах зорилгоо мартаагүй яваа байх.

Үүнийхээ зэрэгцээ тэр одоо ганц эрийн 3 наадам хийхээр зорьж эхэллээ. О.Амгаланбаатар өөрөө хурдан морио уяж, түүнийгээ унан наадамд уралдаж, нумаа үүрч ирээд сур харваж, зодгоо бүсэлж ирээд барилдана. Яах вэ, ийм наадам хийвэл оролцох хүн олдох л байх. Зөндөө байна байх. Энэ наадамд оролцсон эрчүүд тал бүрийн чадвартай, төгс эр байж таарна. Түүн дундаас 1 нь түрүүлнэ гэхээр лаг л юм.

Гэхдээ 3 наадамдаа 1 эр түрүүлэхгүй, наадам бүрт 3 өөр хүн түрүүлчихвэл яах юм бол? Тэгвэл О.Амгаланбаатарын зорилго биелэх юм болов уу, үгүй юм болов уу? Ер нь яагаад монголчууд эрийн 3 наадмаа анхнаасаа ингээд хийчхээгүй юм бэ? Наадамд оролцох хүн бүр харвадаг, барилддаг, уядаг, уралддаг байх ёстой байсныг хэн нэг нь замаас нь завхруулчихсан юм биш үү дээ.

Барилдаж, харваж чадахгүй уяач ийм юм хийсэн байж магадгүй. Бусдаас илүү сайн хараатай ч бяргүй, мэхгүй, уях морьгүй нэг харваач буруутай байж болох. Ноцолдохоос өөрийг чадахгүй, уях морьгүй, харвах нумгүй явган нөхөр ч ганц эрийн 3 наадмыг 3 эрийн 3 наадам болгосон ч юм бил үү.

Наадмыг ингэж завхруулсныг 126-гийн 1 нь олж хараад, засах гэж явна. Аргагүй л амьдрал мэддэг, алдаа засдаг, сонин, содон юм сэддэг хүн шүү. Энэ чанараараа 126 дотроо эрхгүй ялгардаг даа.

0/1000