horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

“Улаанбаатар опен-2026” тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцлоо

post-img

Улаанбаатар хотноо 2026 оны 06 дугаар сарын 04-07-нд Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн “Улаанбаатар опен-2026” гран при тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд дэлхийн 30 гаруй улсын 350 орчим тамирчин оролцож, дэлхийн чансааны оноо болон медалийн төлөө өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Хүч албаны бэлтгэлжилтийн хэлтсийн дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Т.Тулга түрүүлж, алтан медал хүртлээ.

Тэрээр өнгөрсөн жил тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан аваргын тавцанд зогслоо. Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Дэлхийн аваргын мөнгөн медальт, Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа алтан медал хүртлээ.

Олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.

0/1000