horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Ерөнхий сайд Н.Учрал: Эрчим хүчийг тэргүүлэх салбар гэж тодорхойлсон

post-img

Монгол Улсын Засгийн газар эрчим хүчийг тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Ухаалаг хэрэглээнд хөтлөхийн төлөө алхмууд хийж байгаа. Хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо эхлүүллээ.

Эхнийх нь хувь хэрэглэгчийн түвшинд хэрэгжих утасны аппликейшн. Хэрэглэж байгаа тохируулгыг нь хянаж чадаагүй бол ухаалаг аппликейшн хэрэглээнд нэвтрэхгүй байлаа. Өнгөрсөн хугацаанд 65 орчим хувийг хянаж ажлыг эхлүүлжээ. Цаашдаа бүх айлыг хамруулна.

Эрчим хүчний ухаалаг аппликейшныг иргэн бүр хэрэглэж хэвшье. Хэрэглээгээ хянадаг байсан бол цаашдаа удирдах боломж бүрдэж байна гэсэн үг. Хэзээ зурагт үзэх, унтраах, хэдийд хоолоо хийх вэ гэдгээ удирдана. Ухаалаг хэрэглээг нэвтрүүлснээр хянадаг, удирддаг, өрх бүр эрчим хүч үйлдвэрлэдэг болох юм байна.

0/1000