horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалсан нь Ихтэнгэрийн уулзалттай холбоотой юу?

post-img

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг АТГ яллагдагчаар татан шалгаж буй. Үүнтэй холбогдуулан түүнд шүүх хилийн хориг тогтоогоод байв. Түүний өмгөөлөгч нар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх 2026.04.13-нд хянан хэлэлцээд, яллагдагч Д.Амарбаясгаланд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх зайлшгүй үндэслэл тогтоогдоогүй хэмээн хүлээж аваагүй.

Иймд өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас шүүх татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор яллагдагч Д.Амарбаясгаланд авсан Монгол Улсын хилээр гарахыг болон нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсэн юм. Гэсэн ч түүний өмгөөлөгч нар уг асуудлаар дахин тус шүүхэд хандан, Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцлуулжээ.

Энэ шийдвэр 6-р сарын 6-нд “Ихтэнгэр” цогцолборт МАН-ын нөлөө бүхий гишүүдийн хийсэн уулзалттай зэрэгцэн гарлаа. Н.Учрал тэргүүтэй тус намын удирдлагууд бямба гарагт Ихтэнгэрт өргөтгөсөн хурал хийж, намынхаа гишүүдийг эв найрамдалтай байлгах, дотоод хагарлаа намжаах, Засгийн газар, МАН-аас гаргаж байгаа шийдвэрүүдийг дэмжиж ажиллах, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай ярилцаж, тохиролцсон байна. Энэ тохиролцооны нэг хэсэг нь Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд рүү чиглэж, тэднийгээ Н.Учрал талдаа татаж чадсан сурагтай. Тэр нь ч Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцлуулснаар илэрч байх шиг.

0/1000